Д.Тогтохсүрэн: Ганц батлан хамгаалах биш хилийн цэрэгт ч янз бүрийн зүйл гарч байна

Д.Тогтохсүрэн: Ганц батлан хамгаалах биш хилийн цэрэгт ч янз бүрийн зүйл гарч байна

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Цэрэг амиа алдсан асуудалд МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Цэрэг амиа алдсан нь нэг удаагийнх биш нэлээд тохиолдол гардаг. Ганц батлан хамгаалах биш хилийн цэрэгт ч янз бүрийн зүйл гарч байна. УИХ 2021 онд тогтоол гаргаж, Хүний эрхийн үндэсний комисст чиглэл өгсөн. Үүний биелэлтийг ойрын хугацаанд яръя гэж бодож байна” гэв.

Нийслэлийн Засаг Даргын орлогч О.Номинчимэг “Агаарын бохирдол гэр хорооллын утаанаас, мөн  автомашинаас ялгарч байгаа. Автомашины утаа нийслэлийн агаарын бохирдлын 29 орчим хувийг эзэлж байна. Учир нь насжилт өндөртэй, хоёрдугаарт шүүлтүүр бага, гуравдугаарт евро-5 стандартын шатахуун хэрэглэхгүй байна гэдэг судалгаа, дүгнэлт гарсан.

Евро-5 стандартын шатахуун хэрэглэдэг хөдөлгүүртэй автомашинуудыг оруулж ирдэг боловч энэ түлшний хэрэглээ бага байна. Тиймээс хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд нийлүүлэлтийг өсгөхөөр УУХҮЯ-тай харилцан ажиллаж байна.

Энэ өвөл бид юу хийж чадах вэ гэдэг асуудал бий. Тавантолгой Түлш компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилласан. Гэр хорооллын 198 мянга орчим өрх байгаагаас 82 мянган айл стандартын бус зуух, пийшинтэй байна. Зуухын ширэм хагарсан, яндангийн хаалт, сойлт буруу, хөөлдөггүй зэрэг асуудлаас угаарын хий алдагддаг.

Тиймээс яндан бууруулах чиглэлээр 20 гаруй мянган айлыг цахилгаан халаагуурт шилжүүлэхээр ажиллаад эхэлсэн. Эрчим хүч, дэд бүтэц, шугам сүлжээний ажил хийгдээд явж байна” гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.