С.Чинзориг: Эм тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна

С.Чинзориг: Эм тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр томуугийн өвчлөлийн талаар С.Чинзориг томуу, томуу төст өвчний тархалт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллээ. Тэрбээр "Томуу, томуу төст өвчинг таван үе шатаар авч үздэг. Одоогийн байдлаар томуугийн дэгдэлт идэвхжлийн буюу хоёр дахь шатанд байна. Амбулаторийн үзлэгийн 5.5%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа.Томуугийн тархалт идэвхжлийн түвшинд байгаа учир хичээл, сургуулийн амралтыг өөрчлөх, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлах нөхцөл байдал үүсээгүй. Нийт 300,000 хүн тун томуугийн вакциныг хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан зэрэг эрсдэлт бүлгийн хүн амын 89.8% вакцинжуулалтад хамрагдсан. 

Томуугийн дэгдэлт нэмэгдвэл ашиглах зориулалтаар нийслэлийн есөн дүүргийн эмнэлэгт 297, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг 575 ор дэлгэсэн.

Эрүүл мэндийн байгууллагуудад эм тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна" гэлээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ