Хүндэтгэлийн чуулган болно

Хүндэтгэлийн чуулган болно

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд тохиолдуулан өнөөдөр 11:40 цагт УИХ хүндэтгэлийн чуулган зохион байгуулна. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Монгол Улсад шинэ Үндсэн хуулиар Монгол төрийн хамгийн гол асуудлын нэг болсон хувь хүн, иргэн төрийн бодлогын төв болсон. Үндсэн шалтгаан нь хаанаас гарч ирсэн бэ гэхээр 75 жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий ассамблейд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан. Энэ тунхаглалд туссан бүх хүний эрхийн үнэт зүйлс Монголын Үндсэн хуульд 1992 оноос хойш орж, хөдөлшгүй явж ирсэн.

Үндсэн хуулийг хэд хэдэн удаа өөрчилсөн ч хүний эрхтэй холбоотой заалтыг хэзээ ч өөрчилж байгаагүй. Хамгийн үнэт зүйл нь энэ зүйл заалт нь юм. Тийм учраас хүндэтгэлийн чуулганыг хийх гэж байна" гэсэн юм. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ