Улаанбаатар oC

Д.Амарбаясгалан: Сумдад өгч байгаа туулах чадвар сайтай бүх машинд нэмэлтээр халаагч суурилуулж, өвлийн дугуй тавьж өглөө

Д.Амарбаясгалан: Сумдад өгч байгаа туулах чадвар сайтай бүх машинд нэмэлтээр халаагч суурилуулж, өвлийн дугуй тавьж өглөө

Өвөлжилт хүндэрсэн сумдад Засгийн газрын нөөц сангийн 15 тэрбум төгрөгөөр туулах чадвар сайтай машин авч өгөх шийдвэр гараад буй.

Уг шийдвэрийн дагуу Төв, Дундговь, Дорноговь аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад автомашинуудыг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсад бэлэн зарагдаж байсан, туулах чадвартай машиныг яаралтай худалдан авч, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумдын ЗДТГ-т 100 автомашин өгөх ажил ийнхүү хэрэгжиж байна.

Ирэх долоо хоногт 60 сумын эмнэлгийн байгууллагад машинд өгнө.

Хаврын цас, зудын нөхцөл хүнд, малчдад олон бэрхшээл тохиолдож байгаагийн эмнэлгийн үйлчилгээг авч чадахгүй байгаа тул автомашин өгөх ажлыг шуурхай зохион байгуулж байна.

Төв, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь болон зарим холын аймгийн удирдлагууд сумдын төлөөлөлтэйгөө хүрэлцэн ирж, автомашинаа хүлээж авч байна" гэв.

Тэрбээр "MSM групп Засгийн газарт хөнгөлөлттэй үнээр автомашин нийлүүлж, бүх машинд нэмэлтээр халаагч суурилуулж, өвлийн дугуйг сольж өглөө" гээд Ford, Nissan, Suzuki брэндийн автомашин борлуулагч нарт талархаж буйгаа илэрхийлэв.

Өнөөдөр автомашин хүлээж авч буй сумд:

  • Дорноговь аймгийн зарим сум
  • Дундговь аймгийн Дэрэн, Өндөршил Дэлгэрцогт, Луус, Гурвансайхан сум
  • Төв аймгийн Бүрэн, Лүн Баянжаргалан, Өндөрширээт, Баян-Өнжүүл сум.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ