Ерөнхийлөгч өнөөдөр Засгийн газрын гишүүд, УИХ дахь намын бүлгийн дарга нартай уулзалт хийв. Энэ үеэр хэлэлцэж, ярилцсан асуудлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл өгөв.
Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр "Ерөнхийлөгч өнөөдөр Засгийн газрын Тэргүүн шадар сайд болон Засгийн газар, УИХ-ын зарим гишүүдийг дуудаж мэдээлэл авч, өөрийн байр суурийг илэрхийллээ. Яригдсан хамгийн гол утааны асуудал нь шахмал түлшний асуудал байсан. Энэ хүрээнд Ерөнхийлөгч 2019 онд шахмал түлшийг анх үйлдвэрлэж эхэлж байхад утаа 40-50 хувь буурч байсан. Шахмал түлш илүү сайжраад явах ёстой байтал яагаад муудаад байгаа талаар ярьсан. Мөн хяналт, шалгалтын асуудал нэлээд суларсан байгаа тал дээр Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлж, шахмал түлшний шатаалт, орц найрлагыг шалгаж хянахыг санууллаа.
Өнөөдрийн уулзалтад Ерөнхий сайдыг оролцох хүсэлт тавьсан. Хүндэтгэх шалтгаантай асуудлаар хуралд оролцоогүй. УИХ-ын дарга, намын бүлгийн дарга нар хуралд оролцлоо.
Энэ үеэр Ерөнхийлөгч шахмал түлшний чанарын асуудлаар асуудал хөндсөн. Улс орнууд тухайлбал, Лондон, Парис анх түүхий нүүрс түлж дулаацдаг, өвөлждөг байсан. Дараа нь шахмал түлш, түүний дараа хагас коксжсон түлш рүү шилжсэн. Үүний дараа төгс шийдэл буюу газ түлж агаарын бохирдлоо шийдсэн. Манайх ч түүхий нүүрс түлдэг байж байгаад Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх Ерөнхийлөгч ажиллаж байхдаа халсан. Тэр хөгжлийнхөө үе шатын дагуу түүхий нүүрс түлдэг байж байгаад халсан.
Төрийн байгууллагууд уялдаа холбоогоо сайжруул. хариуцаж байгаа эзэн нь хэн байна аа гэдэг асуудал тавиад байгаа. Ийм асуудал тавина гэдэг өөрөө үр дүн гарахын эхлэл шүү дээ." гэсэн юм.