Байнгын хороод хуралдана /25.01.21/

Байнгын хороод хуралдана /25.01.21/

Монгол Улсын Их Хурал дахь байнгын хорооны өнөөдрийн /2025.01.21/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

МЯГМАР ГАРАГ /2025.01.21/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·    “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг  сонсох

·    Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

·       Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн удирдамж батлах тухай/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Инновац, цахим бодлогын байнгын хороо

·   Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох

·   Төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглах асуудлаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсох

11.00

Их засаг

3

Төсвийн байнгын хороо

·      Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайлан бэлтгэх /хаалттай/

12.00

“Үндсэн хууль”

4

Ёс зүй, дэгийн байнгын хороо

·         Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны тайланг хэлэлцэх

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай/

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ХОЁР.СОНСГОЛ

1

Төсвийн байнгын хороо

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол

10.00

“Үндсэн хууль”

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцах, уулзалт-хэлэлцүүлэг

10.00

ШУТИС-ийн байранд

2

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуулийн үйл ажиллагаатай танилцах, уулзалт-хэлэлцүүлэг

15.00

ХААИС-ийн байранд

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ