Өчигдөр /2025.01.29/-ны 20:22 цагт Хөвсгөл аймгийн Галт сумын Нүхт багийн “Худгийн даваа” гэдэг газар “hyundai mighty” загварын ачааны автомашин цасанд суусан гэсэн дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид 3 иргэний аюулгүй байдлыг хангаж, автомашиныг татан гаргажээ.
Авто замын зорчих хэсэг халтиргаа гулгаа ихтэй байна. Иймд иргэд орон нутгийн замд зорчихдоо зөвхөн баталгаат зам, гүүрийг сонгон зорчихыг анхааруулж байна.