Улаанбаатар oC
Ойрх Дорнодын бүс нутаг дахь нөхцөл байдал эрс хурцдаж, зэвсэгт мөргөлдөөн шатлан өргөжин, эрдэнэт хүний амь нас олноор үрэгдэж, олон улсын эрх зүйн хэм хэмжээг ноцтой доголдуулав.
Үүгээр зогсохгүй бүс нутгийн болон дэлхий дахины энх тайван, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, улмаар талуудын хооронд дипломат яриа хэлэлцээ хийх орон зай хумигдаж, зөвшилцлийн сувгууд мухардаж байгаад Монгол Улс гүнээ сэтгэл зовниж байна.
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд зэвсэгт мөргөлдөөнийг нэн даруй зогсоон, дипломат яриа хэлэлцээг сэргээхийг бүх талд уриалж, асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд өөрсдийн хувь нэмэр оруулахад бэлэн байгааг мэдэгдэж байна.