АШУҮИС-ийн оюутнууд сэтгэлзүйн төвтэй боллоо

АШУҮИС-ийн оюутнууд сэтгэлзүйн төвтэй боллоо

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх” төвийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд тус сургуулийн захирал Г.Батбаатар болон сургуулийн удирдлага, оюутнууд оролцсон юм. Энэхүү төв нь Монголд анх удаа оюутанд зориулсан сэтгэлзүйн төв гэдгээрээ онцлогтой ажээ.

 Мөн сэтгэлзүйн төвөөр дамжуулан  оюутнууддаа үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, үйлчлэх бөгөөд тус сургуулийн анагаахын мэргэжлийн багш, сэтгэл засалч нар ажиллах юм байна. Нээлтийн үеэр энэхүү төвийг бусад их дээд сургуулиудад түгээн дэлгэрүүлэх, байгуулах зорилготой гэдгийг тус сургуулийн захирал онцолсон юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.