Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр шагналын хур буулгаж байна. Тодруулбал, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, салбар бүрт амжилттай ажилласан, гавьяа байгуулсан хүмүүсийг шагнаж байгаа.
Дөнгөж саяхан Рио-2016 Олимпийн наадамд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурсгаж чадсан нэр бүхий гурван хүнийг Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагналаа. Тодруулбал, Олимпийн наадмаас боксын спортын төрлөөр хүрэл медаль хүртэл ОУХМ Д.Отгондалайд МУГТ цол хүртээлээ. Тэрбээр 60 кг-ын жинд дэлхийд хүчтэй өрсөлдөж, Азийн АШТ, Азийн наадмын аварга болж, Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн билээ.
Мөн “Рио-2016” паралимпийн наадмын пауэрлифтингийн төрөлд хүрэл медаль, Дэлхийн цомын мэтцээнд мөнгөн медаль хүртсэн Э.Содномпилжээ, “Рио-2016” паралимпийн жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүү нар энэхүү нэр хүндтэй цолны эзэн болж, МУГТ боллоо.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.