"Эрдэнэт"-ийн 49 хувийн талаархи асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол зэс” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдан авсан асуудлыг шалгах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцэх явцад Ардчилсан намын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авлаа. Хуралдааны эхэнд байнгын хороон дарга, ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд шалгалтын дүнг танилцуулав.

Танилцуулгын дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан тул асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр болж, хойшлуулсан юм.

Одоо тус байнгын хорооны хурал үргэлжилж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.