Ж.Эрдэнэбат: Иргэдээс хандив авахдаа тулаагүй, бид өрөө төлж чадна

Ж.Эрдэнэбат: Иргэдээс хандив авахдаа тулаагүй, бид өрөө төлж чадна

Засгийн газар ирэх гуравдугаар сарын 21-нд 580 сая ам.долларын өр төлөх учиртай. Тэгвэл энэ мөнгийг төлөхөд зориулж хандив өргөх талаар зарим нэг хүн санал гаргаж, өөрөөсөө 10 сая төгрөг, алтан бөгж, адуу өгсөн. Мөн зарим гишүүн болоод бизнесмэнүүд ч мөнгө өгөхөө амлаад байгаа.

Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нөхцөл байдал тиймдээ тулаагүй байгаа гэдгийг хэлжээ. Өөрөөр хэлбэл, Гавьяат эдийн засагч Б.Осоргаравыг өөрийнх нь хүсэлтийн дагуу хүлээж авах үеэрээ “Нэр хугарахаар яс хугар” гэж сургаж ирсэн, бидэнд эх орон хамгийн үнэ цэнэтэй. Энэ үүднээс би нэг удаагийн уулзалт дээр “Эдийн засгийн хямралыг эрсдэлгүй давах, эх орныхоо нэр хүндийг муугаар дуудуулахгүйн тулд шаардлагатай бол би ард түмэндээ ичихгүйгээр хандана” гэж хэлсэн удаатай.  

Гэхдээ өнөөдөртөө тийм байдал үүсээгүй байна. Монгол Улс авсан өрөө цаг хугацаанд нь бүрэн төлнө, эдийн засгийн хямралаа ч давж чадна. УИХ, Засгийн газар, холбогдох албаныхан ажиллаж байна.  Хамгийн гол нь би таны эх оронч сэтгэл, ард түмнээ эв нэгдэлд дуудсан санаачилгыг хүндэлж, бас үнэлж байна"  хэмээн хэлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.