Ц.Оюунгэрэл: Мөнгө тараасан мэдээллийг би цацсан нь үнэн

Ц.Оюунгэрэл: Мөнгө тараасан мэдээллийг би цацсан нь үнэн

АН-ын даргын сонгуулийн өмнөхөн С.Эрдэнэ гишүүн мөнгө тарааж байгаа талаар бичлэг фэйсбүүкээр тарсан билээ. Харин энэ бичлэгийг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл тараасан хэмээн АН-ын шинэ дарга С.Эрдэнэ хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн. Мөн “Нүүрээ нуусан, хэн гэдэг нь мэдэгдэхгүй хүмүүс зохион байгуулалттайгаар тийм бичлэг хийсэн байна билээ. Хэн ч ингэж бичлэг хийгээд, мөнгө өгч, авалцаад, хэн нэгний нэрийг хэлж чадна” хэмээсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл энэ талаар тайлбар хийжээ. Тэрбээр “Мөнгө тараасан мэдээллийг би цацсан нь үнэн. Харин энэ бичлэг дотор орсон үйл явдлыг мэдээж зохион байгуулаагүй. Тэр бичлэг доторх мөнгө төгрөг тарааж байгаа хүнийг би танихгүй. Тэрийг зохион байгуулах ямар ч боломжгүй. Би энэ бичлэгээс “Манай нам дотор ийм юм байна” гэдгийг л харсан. Би Л.Гантөмөрийг дэмжсэн. Л.Гантөмөрийн штабаас энэ баримтыг сонгуулийн байгууллагад явуулаад, нэр дэвшигчийн асуудлыг тавьсан. Гэхдээ энэ асуудал шийдэгдээгүй” хэмээн ярьжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.