ОУВС-тай гэрээ хийж байхад Хөгжлийн банкны хуулийг батлах нь буруу гэв

ОУВС-тай гэрээ хийж байхад Хөгжлийн банкны хуулийг батлах нь буруу гэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд  Олон улсын валютын сангийн /ОУВС/ төлөөлөгчид Монгол Улсад ирчихсэн, “Стэнд бай” хөтөлбөрийг олгох эсэх асуудлаа Засгийн газрын гишүүдтэй ярилцаж эхэлж байгаа.

 Гэтэл энэ үед Хөгжлийн банкны тухай хуулийн төслөө батлах нь гэрээ хэлцэл хийхэд хүндрэл учруулна хэмээн болгоомжилж байгаагаа дуулгав. Учир нь ОУВС-тай хэлэлцэж байгаа асуудлын тодорхой хувь нь Хөгжлийн банктай холбогдож байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Хөгжлийн банктай холбоотой хууль дотор байгаа хэд хэдэн заалтууд одоо ОУВС-тай хийж байгаа гэрээ хэлцэлтэй холбоотой.

Тиймээс ОУВС-тай гэрээ хийж байгаа энэ цаг мөчид Хөгжлийн банкны тухай хуулийг шууд батлаад явах нь өөрөө Засгийн газар ОУВС-ийн хоорондын гэрээ хэлэлцэлд ихээхэн саад учруулна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хамтарч ажиллах талаар ярилцаж байгаа хэрнээ тэр гэрээнд нь тусах зүйлийг нь урьдчилаад хууль болгоод, баталж байгаа нь Монголын Засгийн газрыг хэлж ярьж байгаа зүйлдээ тууштай биш, хуурах гэсэн оролдлого юм шиг харагдуулж байна” гэлээ.  

Тиймээс ч хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хугацаагаар хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт тавьсан ч байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва санал хураалгасангүй. Ингэснээр  хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжүүлж, ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгаж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.