Өвөрхангай аймагт сонгуулийн ирц 61.1 хувьтай байна

Өвөрхангай аймагт сонгуулийн ирц 61.1 хувьтай байна

Хөдөө, орон нутгуудаас сонгуулийн санал хураалтын явцын мэдээлэл ирүүлсээр байна. Одоогийн байдлаар Өвөрхангай аймагт сонгуулийн ирц 61.1 хувьтай байгаа аж. Тодруулбал, Өвөрхайгай аймгийн сонгуулийн 19 дүгээр тойрогт 15 465, 20 дугаар тойрогт 11 864, 21 дүгээр тойрогт 16 869 хүн саналаа өгөөд байгаа юм байна.

Аймгийн хэмжээнд сонгуулийн үйл ажиллагааг 100 гаруй нам, эвсэл, бие даагчдын ажиглагчид ажиллаж байгаа бөгөөд камерын хяналт бүрэн хангагдсан байгаа гэнэ. Харин алслагдсан багуудад камерын хяналт хангалттай хүрэлцэхгүй байгаа юм байна.

Одоогийн байдлаар элдэв зөрчил гараагүй байгаа бөгөөд саналын хуудас санаатай болон санамсаргүй байдлаар хүчингүй тооцуулах тохиолдол гарч байгаа аж. Гэхдээ нийт аймгийн хэмжээний сонгогч нарын 88 хувьд хүрэлцэхүйц саналын хуудас байгаа талаар аймгийн сонгуулийн хорооноос мэдээлэв.

Дашрамд дуулгахад, Өвөрхангай аймгийн цаг агаарын хувьд сүүлийн 2-3 хоног үргэлжлэн бороо орсон байна. Тиймээс Бат-Өлзий, Хархорин, Уянга зэрэг сумдад гол, мөрөн үерлэсэн байдалтай байгаа аж. Онцгой байдлынхан туулах чадвар сайтай машин, завиар сонгогчдод үйлчилж байгаа юм байна.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ