Д.Эрдэнэбат: МАН-ын мөрийн хөтөлбөрийг өдөр бүр сануулж ажиллана

Д.Эрдэнэбат: МАН-ын мөрийн хөтөлбөрийг өдөр бүр сануулж ажиллана

Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүнээр сонгогдсон 76 хүн нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсан юм. Энэ үеэр хамгийн анхаарал татсан нэр дэвшигч нар УИХ-д шинээр сонгогдож буй хүмүүс байв.

Мөн энэ үеэр УИХ-д хоёр дахь удаагаа Сэлэнгийн ард түмний сонголтоор орж ирсэн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат олны анхааралд байлаа. Учир нь өмнөх сонгуулиар олонхийг бүрдүүлж байсан АН-ынхан өнөө жил цөөнх болж, улмаар Д.Эрдэнэбат намын бүлгээ даргална гэсэн мэдээлэл гарч эхлээд байгаа юм. Тиймдээ ч дараагийн намын дарга, бүлгийн дарга байх уу гэдэг нь яригдаж эхлээд буй түүнээс сэтгүүлчид энэ удаагийн ялагдлын талаарх байр суурийг илүүтэй сонирхлоо.

Д.Эрдэнэбат гишүүн “АН-ын ялагдал биднийг дүгнэх, эргэн харах ажил ихтэй байгааг харууллаа гэж бодож байна. АН-ын есөн гишүүн бүлгээ байгуулна. Бид МАН-ынханд мөрийн хөтөлбөрийг нь өдөр бүр сануулж ажиллах болно. Намаа шинэчлэх цаг ч болсон байна.

Тиймээс намын дарга яаралтай хурлаа хийж үндсэн дүрмээ шинэчлэх ёстой юм. Би үүнийг л намын даргадаа хэлнэ. Мянга мянган залуусын хүлээлт байгаа. намын савлалт аль нэг талдаа байдаг гэдгийг бид өмнө нь харсан. Гэхдээ салхи эргэж байна. Ард түмний 50-иас илүү хувь нь ардчилагчдын талд шүү гэдгийг эрх баригчид өдөр бүр санах биз” хэмээн байр сууриа илэрхийлэв.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.