Байр суурь: А.Сүхбат: Миний хамгийн том зорилго төрийг дампуурлаас гаргах

Байр суурь: А.Сүхбат: Миний хамгийн том зорилго төрийг дампуурлаас гаргах

УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдэд СЕХ-оос гишүүний түр үнэмлэхийг гардууллаа. Энэ үеэр зарим гишүүний сэтгэгдлийг сонслоо. Төв аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа А.Сүхбат болон бусад нэр дэвшигчдээс цөөн асуултад хариулт авлаа.

- Ард түмэн МАН-д бүрэн итгэл хүлээлгэлээ. Та ямар зүйлээс ажлаа эхлэх ёстой гэж үзэж байна вэ?
-Хамгийн том зорилго бол төрийг дампуурлаас гаргах. Ард түмнийхээ амьдарлыг дээшлүүлэх байна. Ер нь гэр хорооллын ард иргэдийн амьдрал хэцүү байна шүү дээ. Энэ хэцүү байдлыг яаж засч залруулах вэ л гэдэг байна. Хэцүү цаг үеийг яаж хамтдаа даван гарах эсэх талаар бодож байгаа. Манай намын мөрийн хөтөлбөр хүний амьдралын бүх мөчлөгт нийцсэн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Амьдралд буусан, бүрэн хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр юм. Хэрэгжүүлэхийн төлөө бид хамтран ажиллах болно.

-Та УИХ-ын гишүүн болчихлоо. Энэ удаагийн Үндэсний их баяр наадмаар зодоглох уу?
-Наадамдаа бэлдэн таван хүүхдийн бэлтгэл хийлгэж, бэлтгэлийг нь хангаж байгаа. Харин би наадамд зодоглохгүй. Одоо би чинь багш хүн шүү дээ.

Н.Учрал: Түмэн олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ

/Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон/

-Сонгинохайрхан дүүргийн 72 дугаар тойрогт намайг дэмжиж, итгэл хүлээлгэсэн нийт сонгогчиддоо талархал илэрхийлье. Та бүгдийнхээ итгэлийг дааж, ярьснаа биелүүлэхийн зэрэгцээ намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн тус дүүргийн таван хорооны асуудпыг шийдвэрлэж, түмэн олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ. Мөн сонгуулийн үеэр намайг дэмжээгүй сонгогчид байгаа. Цаашид тэдгээр хүмүүсийнхээ итгэлийг олж авахын төлөө ажиллана.

О.Баасанхүү: Ардчиллыг хамгаалахын төлөө тууштай явна

 

/Орхон аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон/

-МАХН-аас нэр дэвшч сонгогдсоны хувьд намын дуу хоолойг хүргэнэ.  Ардчилалд аюул учирсан. Энэ нь АН-ын лидер гэгдэх зарим этгээдүүдийн хоорондын зөрчлөөс хамаарч байна.  Сонгуулийн үеэр иргэдийн санал их савлалаа. Тиймээс ардчиллыг хамгаалахын төлөө тууштай явна. Ардчилсан намыг хамгаална гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Харин МАН-ыг зөвд нь дэмжиж, бурууг нь шүүмжилж ажиллана.

Н. Амарзаяа: Шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдээ төлөөлж ажиллах болсонд баяртай байна

/Өмнөговь аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон/

-СЕХ-ны тогтоол шийдвэрийн дагуу миний бие УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардлаа. Ард түмэн ялж, сонголт нь мэргэн байв.  Өнөөдөр би говь нутгийнхаа нийт ард түмнээ төлөөлж, Монгол Улсын хууль тогтоох байгууллага, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдээ төлөөлж байгаадаа баяртай байна. Өмнөговь аймгийн ард иргэд та бүхэндээ баярлалаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.