Кавай Леонард улирлын анхны тоглолтодоо ялагдал хүлээлээ

Кавай Леонард улирлын анхны тоглолтодоо ялагдал хүлээлээ

Сан Антонио Спөрс багийн гол тоглогч Кавай Леонард өнөөдөр Даллас Мавирекс багийн эсрэг энэ улирлын анхны тоглолтодоо хийлээ. Тэрбээр өнгөрсөн плэйоффын үеэр гэмтэл авсан бөгөөд түүнээс хойш талбайд гараагүй байсан билээ. Тэгвэл 16 минут тоглохдоо 13 оноо, 6 самбараас бөмбөг авсан ч баг нь 89-95 харьцаагаар хожигдол хүлээсэн байна.

Тус тоглолтод Далласаас Харрисон Барнес 17 оноо, 6 самбараар багаа тэргүүлсэн бол Ёоги Феррел,  Matthews, ЖиЖи Бария нар 16 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Ламаркус Олдридж 23 оноо, 13 самбараар бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Рүди Гей 21 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.