"The Mongolz" мэйжорын шигшээ шатанд шалгарлаа

Электрон тоглоомын CS2 төрлийн хамгийн том тэмцээн болох "StarLadder Budapest Major 2025" тэмцээний гуравдугаар шатны тэмцээн болж байна. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас хоёр баг оролцож байгаа бөгөөд "The Mongolz" баг гуравдугаар шатнаас тоглож, өнгөрсөн шөнө дөрөв дэх тоглолтоо хийлээ. Тэдний өрсөлдөгч Европын холбооны "G2 Esports" багтай тоглож 2-0 (Ancient 13-4, Dust2 13-6, Inferno 0-0) харьцаагаар ялалт байгууллаа.

Улмаар гурван хожил, нэг хожигдолтойгоор энэ удаагийн мэйжорын шигшээ шатанд шалгарч үлдэж байгаа бөгөөд шигшээ шат ирэх долоо хоногийн пүрэв гаригаас буюу арванхоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхэлнэ.

Манай залуусын эхний өрсөлдөгч баг нь Бразилын "Imperial Esports" багтай тоглож 14-16 (Dust2) харьцаагаар хожигдсон бол дараагийн тоглолтоо Европийн холбооны "Team Liquid" багтай тоглож 13-9 (Inferno) харьцаагаар, Европийн холбооны "Faze clan" багийг 13-7 харьцаагаар хожсон юм..

 

Энэ удаагийн тэмцээнд "The MongolZ" багт ахлагч Blitz  /Б.Гарьдмагнай/,  Techno4k  /М.Содбаяр/, 910  /Б.Өсөхбаяр/, Mzinho  /Б.Аюуш/, Сontrolez⁠ /Б.Өнөдэлгэр/ дасгалжуулагч Maaraa /Б.Эрдэнэдалаа/ нар тоглож байгаа бөгөөд сэлгээнд Senzu /М.Азбаяр/ байна.

 

 

Эхний шатанд "The Huns Esports" баг оролцож байгаа бөгөөд эхний тоглолтоо ОХУ-ын "PARIVISION" багтай тоглож 8-13 (Mirage) харьцаагаар, хоёр дахь тоглолтоо Украйны B8 багтай тоглож 11-13 (Ancient) харьцаагаар хожигдсон юм. Улмаар гурав дахь тоглолтоо БНХАУ-ын "Lynn Vision" багтай манай залуус 2-0 (Ancient 13-7, Dust2 13-8, Nuke 0-0) харьцаагаар хожиж дахин тоглох эрхтэй болсон юм. Тэгээп Бразилын "Imperial Esports" багтай тоглож 0-2 (Nuke 8-13, Mirage 12-16, Dust2 0-0) харьцаагаар хожигдож тэмцээнийг өндөрлүүлсэн юм.

"The Huns Esports" багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч П.Бадрал 'carnage', ахлагч Г.Есөнтөмөр 'nin9', Б.Баатархүү, 'Bart4k', У.Анарбилэг 'cobrazera', Э.Мөнхтогтох 'xerolte', Б.Тэнгис 'sk0R' нар тоглож байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ