"Moon Dance" хамтлаг ДАШТ-ий стандарт бүжгийн төрлөөр эх орноо төлөөлөн анх удаа оролцож хүрэл медалийн эзэд боллоо. Энэ нь Ази тивээс стандарт бүжгийн төрөлд медаль хүртэж байгаа анхны тохиолдол юм.
Манай залуус шүүгчдээс 34.68 оноогоор гуравдугаар байрт эзэлсэн бол тэдний өмнө хоёр Германы баг алт болон мөнгөн медалийг хүртсэн байна.
Тэд 7 хоногийн дараа буюу арванхоёрдугаар сарын 13-нд Австри улсад Латин бүжгийн ДАШТ болно. Латины төрөлд 11 дахь жилдээ оролцох гэж байгаа бөгөөд сүүлийн 3 жил дараалан медаль хүртэж байгаа билээ.
