NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Филадельфи 76 талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай тоглож эцсийн мөчид Леброн Жеймсийн сүүлд дараалж авсан 10 онооны ачаар 112-108 харьцаагаар Лейкэрс хожил байгууллаа.
Улмаар Лейкэрс 17 хожил, зургаан хожигдолтой болж өрнөд бүсийн хоёрт эрэмбэлэгдэж байгаа бол Сиксерс 13 хожил, 10 хожигдолтой бол дорнод бүсийн 7-рт эрэмбэлэгдэж байна.
Тус тоглолтод Лука Дончич 31 оноо, 15 самбар, 11 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлжээ. Тэрбээр өөрийн замналын 84 дэх трипл дабл хийжээ. Харин өнөөдрийн гол баатар Леброн Жеймс 29 оноо, 7 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэсэн бол Руй Хачимура 17 оноог авсан байна. Эсрэг багаас Тайрис Макси 28 ороо, 7 самбар, 9 дамжуулалт, 2 таслалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Жоэл Эмбийд 16 оноог авсан байна.