Нью-Иорк Никс "NBA cup" тэмцээний аваргын төлөө шалгарч үлдлээ

Нью-Иорк Никс

NBA-ын улиралд дундах цомын тэмцээн буюу Emirates NBA Cup тэмцээний дорнод бүсийн хагас шигшээд Нью-Иорк Никс болон Орлондо Межик багууд Лас Вегас хотод тоглож 132-120 харьцаагаар Никс ялж аваргын төлөө шалгарч үлдлээ. Тэдний өрсөлдөгч нь Сан Антонио Спөрс болон Оклахома Сити Тандер багуудын хожсон багтай тоглоно.

Тус тоглолтод Жэйлин Брансон 40 оноо, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Карл Энтони Таунс 29 оноо, 8 самбар, Ануноби 24 оноог авсан байна. Эсрэг багаас Жэйлин Сагс 26 оноо, 7 дамжуулалт, Паоло Банкеро 25 оноо_ 8 самбар, Десмонд Бэйн 18 оноог тус тус авсан байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ