Нью-Иорк Никс "NBA cup" тэмцээний хагас шигшээд Орлондо Межик багтай тоглохоор боллоо

Нью-Иорк Никс

NBA-ын улиралд дундах цомын тэмцээн буюу Emirates NBA Cup тэмцээний дорнод бүсийн хагас шигшээд тоглох багууд тодорлоо.

Эхний тоглолт Орлондо Межик талбайдаа Миами Хит багтай тоглож 108-117 харьцаагаар Межик хожлоо. Тус тоглолтод Десмонд Бэйн 37 оноо, 6 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Паоло Банкеро 18 оноо, Жэйлин Сагс 20 оноог авсан байна. Эсрэг багаас Норман Пауэл 21 оноо, 7 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Тайлер Хэрро 20 оноо, 7 самбар, Андрэй Виггинс, Бэм Адебаёо нар тус бүр 19 оноог авсан байна.

Энэ хэсгийн нөгөө тоглолт Торонто Репторс талбайдаа Нью-Иорк Никс багтай тоглож 117-101 харьцаагаар Никс хожил байгууллаа. Тус тоглолтод Никсээс Жэйлин Брансон 35 оноогоор багаа тэргүүлсэн бол Жош Харт 21 оноо, 6 самбар, сэлгээнээс Жордан Кларксон 12 оноог авсан байна. Эсрэг багаас Брэндон Инграм 31 оноогоор багаа тэргүүлжээ.

Улмаар Орлондо Межик болон Нью-Иорк Никс багууд энэ сарын 14-ний өглөө 06:30 цагт Лас Вегас хотод тоглохоор болжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ