“Байерн Мюнхэн” клуб талбайдаа хожигдож Аваргуудын лигээс "мултарлаа"

“Байерн Мюнхэн” клуб талбайдаа хожигдож Аваргуудын лигээс

Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн сүүлийн хоёр тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Сүүлийн тоглолт Германы алдарт “Байерн Мюнхэн” клуб талбайдаа Английн “Ливерпүүл”-ийг хүлээж авч, шийдвэрлэх тоглолтоо хийж  1:3 харьцаагаар “Ливерпүүл” өрсөлдөгчөө буулгаж авч, шөвгийн наймд шалгарч чадлаа.

Тоглолтын 26 дахь минутад Мане гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл 39 дэх минутад Матип өөрийнхөө хаалганд гоол оруулж, багаа хөөдөх шахсан юм. Харин багийн нөхөд нь түүний алдааг залруулж, 69 дэх минтад ван Дейк тэргүүллийн гоол оруулсан бол Мане 84 дэх минутад Мане дахин нэгийг оруулж, багийнхаа хожлыг баталгаажуулсан юм.

Эхний тоглолт “Ливерпүүл”-ийн талбайд болоход хоёр баг хуурай тэнцсэн.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.