Хакүхо М.Даваажаргал 15 дахь удаагаа нэг ч уналгүйгээр түрүүллээ

Хакүхо М.Даваажаргал 15 дахь удаагаа нэг ч уналгүйгээр түрүүллээ

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын буюу Харү башёгийн 15 дахь өдрийн барилдаан дөнгөж сая өндөрлөлөө. Энэ сарын башёгийн зүүн жигүүрийг тэргүүлсэн их аварга Хакүхо М.Даваажаргал сүүлийн өдөр баруун жигүүрийг тэргүүлсэн их аварга Какүрюү М.Ананд барилдаж шитатинаки мэхээр давж 15 даваатайгаар башёг өндөрлүүллээ. Тэрбээр 42 дахь удаа түрүүлж байгаа бөгөөд 15-ан удаа нэг ч уналгүйгээр түрүүллээ.  Харин Какүрюү М.Ананд 10 даваа 5 унаатайгаар башёг өндөрлүүлж байгаа бол сүүлийн өдөр хүртэл түрүүлэх өрсөлдөөнд явсан маэгаширигийн 4-өөс барилдаж байгаа Ичиножү А.Ичинноров 14 даваа нэг унаатайгаар башёг өндөрлүүллээ.

Бусад барилдааны үр дүнгүүд:

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 15-0

Ёкозүна Какүрю М.Ананд 10-5
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 5-10
Маэгашири-4 Ичиножү А.Ичинноров 14-1
Маэгашири-16 Дайшохо Ч.Шижирбаяр 7-8
Маэгашири-17 Чиёошома Г.Мөнхсайхан 7-8

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.