Ч.Болортуяа: Аймаг, сумдын наадмыг зохион байгуулахгүй

Ч.Болортуяа: Аймаг, сумдын наадмыг зохион байгуулахгүй
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ. Тэрбээр "УОК-аас гаргасан зарим салбарын үйл ажиллагааг долоо хоногоор хязгаарлах, коронавирусийн эсрэг эмчилгээний тактикаа өөрчлөх шийдвэрийг Засгийн газар дэмжлээ. Тухайлбал, нийтийн хоолны салбар танхимаар үйчлэхийг долоо хоног хориглоно. Ерөнхий сайд эрчимт эмчилгээний үйл ажиллагааг сайжруулах үүрэг өгсөн. Нэг ч хүнийг нас баруулахгүйн төлөө эрчимт эмчилгээний үйлчилгээг сайжруулах чиглэл өгсөн. Мөн хатуу хөл хорио тогтоохгүйгээр төр хувийн хэвшил хамтран хичээж ажиллах уриалга гаргаж байна.
 
Засгийн газрын хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудал яригдсан. Ерөнхий сайд аймаг сумдын наадмыг зогсоох чиглэл өгсөн. Харин Үндэсний их баяр наадмыг цахимаар буюу үзэгчгүй зохион байгуулна. Наадмын төсвөөс хэмнэсэн зардлыг цар тахалтай тэмцэх ажилд зарцуулна" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.