Кэвин Дурант трипл дабл гүйцэтгэж цувралыг 3-2 болголоо

Кэвин Дурант трипл дабл гүйцэтгэж цувралыг 3-2 болголоо

NBA-ын талбайд плэйоффын хоёрдугаар шатын нэг тоглолт боллоо. Брүүклин Нетс талбайдаа Милоуки Багс багтай цувралын тав дахь тоглолтыг хийж 108-114 харьцаагаар Нетс хожлоо. Улмаар цувралыг 3-2 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бол зургаа дахь тоглолт Багсын талбайд зургадугаар сарын 18-ны өглөө болно.

Тус тоглолтод Кэвин Дурант 49 оноо, 17 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлж мөн трипл дабл хийсэн бол Жефф Грин сэлгээнээс 27 оноогоор тусалжээ. Мөн Жеймс Харден тус тоглолтод тоглосон бөгөөд таван оноо, зургаан самбар, найман дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Яннис Антетекумбо 34 оноо, 12 самбараас бөмбөг авсан бол Крис Меддлтон 25 оноог авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.