Өнгөрсөн долоо хоногт чиглэлийн тээврийн хэрэгслийн буюу I эгнээгээр зорчсон 51 мянга гаруй зөрчил бүртгэгдсэн байна
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдэд буюу энэ сарын 9-13-ны хооронд бүртгэгдсэн замын хөдөлгөөний зөрчлийн тоон мэдээг танилцууллаа.
Тодруулбал,
-
Хурд хэтрүүлсэн - 830;
-
Үзлэг, оношилгоонд ороогүй болон тэнцээгүй - 825;
-
Гэрлэн дохио зөрчсөн - 299;
-
Ачилтын торгууль - 1542;
-
"E-Police" аппликейшнаар ирүүлсэн зөрчил - 3004;
-
Автобусны буюу 1-р эгнээгээр зорчсон - 51,144;
-
Түр болон удаан зогсох хориотой газар зогссон - 3448 зөрчил бүртгэгдсэн байна.
Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд дүрмийн дагуу соёлтой оролцоно уу.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ