"The MongolZ"-ийн хасагдах шатны эхний тоглолтоо Германы "BIG" багтай өнөөдөр тоглоно

ESL (Electronic Sports League)-ээс зохиодог CS2 (Counter Strike 2)-ын хамгийн том лигийн тэмцээн "ESL Pro League"-ийн 20-р улирал Мальта улсын Сен-Жулиан хотод үргэлжилж байна. 

Ази тивээ төлөөлөн анх удаа Монголын "The MongolZ", "ATOX Esports" болон Хятадын "Lynn Vision" гэсэн гурван багууд оролцсон наадамд "The MongolZ" баг ганцаараа хэсгийн шатаа давж, хасагдах шатанд үлдэв.

Манай баг В хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо Францын 3DMAX багтай хийж 0-2 (Anubis 9-13, Ancient 11-13) хожигджээ. Улмаар B хэсгийн дунд хүснэгт рүү унаж Испаний KOI багийг 2-0 (Inferno 13-1, Mirage 13-0) хожиж B хэсгийн дунд хүснэгтийн шөвгийн найм үлджээ. Тус хэсэгт ОХУ-ын Team Spirit 1-2 (Ancient 13-9, Anubis 4-11, Nuke 11-13) хожигджээ. Хожигдох эрхгүй B хэсгийн доод хүснэгтийн хагас шигшээд манай баг 9z Team 2-0 (Nuke 13-10, Ancient 13-10) хожиж, B хэсгийн доод хүснэгтийн аваргын төлөө 3DMAX багтай дахин урчаа таарчээ. Энэ удаа харин манай баг 2-0 (Anubis 13-8, Ancient 13-7) харьцаагаар хожиж, Плэй оффын тоглолтод оролцох эрхээ авчээ. 

Хасагдах шатны тоглолтууд өнөөдөр эхлэх бөгөөд манай баг Германы "BIG" багийн эсрэг хожигдох эрхгүй тоглолтыг хийнэ. Хоёр баг анх удаагаа учраа таарч тоглож байгаа бөгөөд хожсон баг нь Туркийн "Eternal Fire" багтай хүч үзнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.