Оюутны шигшээ баг эхний хожлоо авлаа

Оюутны шигшээ баг эхний хожлоо авлаа

FISU-AUB Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнд СИТИ их сургуулийн нэр дээрээс оролцох Монгол Улсын оюутны шигшээ баг маань тус тэмцээний эхний тоглолтоо Филиппины шигшээ багийн эсрэг хийлээ. 3 үеийн турш оноо дутуу явсан залуус маань тоглолтын 4-р үед онооны зөрүүг ойртуулан улмаар илүү гарч тус тоглолтонд 73-70-аар ялалт байгууллаа. Багийн ахлагч Энхбаясгалан үүргээ сайн биелүүлж 15 оноогоор багаа тэргүүлсэн бол онооны эргэн ирэлт хийхэд гол нөлөөг багийн хамгаалагч Барсболд үзүүллээ. Түүний хувьд тус тоглолтонд 13 оноо авсан бөгөөд бүх оноогоо аркны араас авчээ. Мөн өнөөдрийн тоглолтонд манай залуусын 3 онооны шидэлт онцгой байсныг энд дурдах нь зүйтэй.

Шигшээ баг дараагийн тоглолтоо 2024.09.04-ний өдөр Хонг Конгийн оюутны багийн эсрэг хийнэ

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ