Эрэгтэй шигшээ баг Японд хожигдсон ч, Бенинийг хожлоо

Эрэгтэй шигшээ баг Японд хожигдсон ч, Бенинийг хожлоо

3x3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны буюу U23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод үргэлжилж байна.

Тэмцээний B хэсэгт Хятад, Нидерланд, Япон, Бениний хүчирхэг багуудтай учраа таарсан Монголын шигшээ баг эхний тоглолт Японы багтай хийж 18-21 харьцаагаар хожигдсон бол хоёр дахь тоглолтдоо 21-12 харьцаагаар Бениний шигшээ багийг хожлоо. 

Эрэгтэй шигшээ баг дараагийн тоглолтоо маргааш буюу есдүгээр сарын14-ны өдөр 16:45 цагаас Нидерландын шигшээ багтай хийнэ. Одоогоор хэсэгтээ дөрөвт бичигдэж байна.

Харин эмэгтэй шигшээ баг өнөөдөр буюу есдүгээр сарын 13-ны баасан гарагт 17:45 цагаас Израилын шигшээ багтай хийнэ. Одоогоор нэг хожил нэг хожигдолтой хэсэгтээ 3-рт бичигдэж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ