Парис хотын XXII дүүрэгт гал гарч, XIX зууны хонхтой цамхаг шатжээ

Парис хотын XXII дүүрэгт гал гарч, XIX зууны хонхтой цамхаг шатжээ

Парис хотын 12 дугаар дүүргийн хотын захиргааны байранд ням гарагаас даваа гарагт шилжих шөнө гал гарчээ. Тус барилга нь 1876 оны 36 метр өндөр түүхэн дурсгалт барилга юм.

Галын улмаас 19 дүгээр зууны барилгын дээвэр, хонхтой цамхаг шатсан байна. Гал түймрийн голомтод 150 гаруй гал сөнөөгч ажилласан бөгөөд галыг унтраасны дараа тус улсын Цагдаагийн газраас тус цамхаг нурах аюулд орсныг анхааруулжээ.

Одоогоор гал түймрийн хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа аж.

Эх сурвалж: Associated Press

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ