CS2-ын хамгийн нэр хүндтэй лигийн тэмцээн болох $400,000 (1.3 тэрбум төгрөг) шагналын сантай "ESL Pro League"-ийн 21 дэх удаагийн тэмцээн Швед Улсын Стокхольм хотод үргэлжилж байна.
Монголын "The MongolZ" тэмцээний хоёрдугаар шатанд шууд уригдсан бөгөөд өчигдөр /2025.03.10/ орой дөрөв дэх тоглолтоо Францын "3DMAX" багтай тоглож 2-0 (Dust II 13-4, Ancient 13-7) харьцаагаар хожлоо. Улмаар манай залуус 3 хожил 1 хожигдолтой амжилттайгаар шигшээ шатанд шалгарч ESL Pro League-ийн шигшээ шатанд сүүлийн гурван улиралд шалгарч байна.
Манай залуус эхний тоглолтоо Европын холбооны "GamerLegion" багтай хийж 2-0 (Inferno 13-9, Mirage 16-14) харьцаагаар, Хоёр дахь тоглолтоо Европын холбооны "G2 Esports" багтай тоглож 2-1 (Ancient 9-13, Dust II 16-12, Mirage 13-10) харьцаагаар хожсон бол Мажорын аваргууд болох Оросын "Team Spirit" багт 0-2 (Anubis 6-13, Dust II 11-13) харьцаагаар хожигдсон юм.
"ESL Pro League"-ийн эхний шатанд 16 баг оролцсоноос нь найм нь хоёрдугаар шатанд шалгарсан. Хоёрдугаар шатанд шууд уригдсан найман баг болон нэгдүгээр шатнаас шалгарсан найман багууд швейцар системээр тоглон түрүүлж гурав хожсон найм нь шигшээ шатанд шалгарах юм.
The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.