Б.Батзаяа: Монголын сагс, хөлбөмбөгийн ялгаа

Б.Батзаяа: Монголын сагс, хөлбөмбөгийн ялгаа

Хөлбөмбөгийн тайлбарлагч, нийтлэлч Б.Батзаяа өөрийн цахим хуудсандаа "Монголын сагс, хөлбөмбөгийн ялгаа" гарчигтайгаар нийтэлжээ. Тэрбээр

"- Нэг нь гаднаас хэдэн тэрбумаар санхүүждэг, нэг нь дотоодоосоо хэдэн тэрбумыг босгодог.

- Гаднаас санхүүждэг нь 5.4 тэрбумын өртэй болсон

- Нэг нь өөрийн гэсэн заал, талбай, оффис, хангамж бүх юмтай ч өр нь өсөөд байдаг. Нөгөөх нь үнэтэй талбай түрүүслэж зааланд нь Монголын одууд урд суудлын төлөө мөнгөө төлж бн. 3-5 саяын суудлыг нь хүмүүс авч байна

- Дотоодоос мөнгөө босгодог нь Лигийн тасалбар нь хоёрдагч зах зээл дээр үнэ нь нугарч зарагддаг бол гаднаас санхүүждэг нь үнэгүй үз гээд байхад үзэгчгүй

- Үзэгчгүй нь дэлхийн номер нэг тасарчихсан спорт, Дэлхийн Аварга гэх мэт тэмцээнийг нь Монголчууд улс даяараа сууж үздэг

- Нэг нь гадны хамгийн том лигийн тамирчдыг авчирч дэлхийн сүпэр од ирж тоглож байна. Нэг нь сар гаран тоглуулах гэж Багадаа 500 сая төгрөг зарцуулж байхад, нөгөөх нь өнгөрсөн жилийн лигийн шагналаа ч өгч чадахгүй энэ жил лигийн багууддаа шагналаа өгч чадах эсэх нь эргэлзээтэй

- Нэгийг нь тухайн спортын мэргэжлийн хүмүүс удирддаг бол нөгөөхийг нь улс төрчид болон тэдний тойрон хүрээлэгчид удирддаг. Дэлхийн номер нэг спортын Ерөнхий нарийн бичгийн даргаараа спортын А үсэг байхгүй бөө хүнийг томилсон. Африкууд ч ингэж өөрсдийгөө доромжлохгүй

- Нэгэнд нь тухайн салбарын хамгийн шилдгүүд нь ажиллаж, өрсөлдөж, шинэ санал санаачилгын уралдаан болж байхад нөгөөх нь хамаг гайгүй хүмүүсээ хөөж, хавчиж, харлуулсаар.

- Нэг нь мөнгө завших, идэж уухын уралдаан болж байхад нөгөөх нь мөнгө буюу баялаг бүтээх, босгохын төлөө уралдаан болж байна

- Нэгэнд нь монгол хүн ямар авьяастай, чадвартай, ухаалаг байгааг харж болох бол нөгөө дээр нь монгол хүн ямар шуналтай, увайгүй, урвагч, худалч болохыг харж болно

- Нэг нь Японтой ойрхон тоглож байхад нөгөөх нь иргэний дайнтай Афганистантай сугалаагаар таарчихаад хожихгүй гэдгээ мэдэж байдаг

- Нэгэнд нь монгол хүн ямар авьяастай, чадвартай, ухаалаг байгааг харж болох бол нөгөө дээр нь монгол хүн ямар шуналтай, увайгүй, урвагч, худалч болохыг харж болно

Ерөнхий ялгааг нь бичихэд л ийм байна. Цааш задлавал бүр их юм болно.Хөлбөмбөгчид одоо нэгд, зоригтой бай, өөрийнхөө төлөө дуугар. Энэ олон жилийн алдагдлыг өөрчилөхөд мэдээж хувь хүнээс золиос гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ эцэст нь бүгд хожино. Гаднаас орж ирж буй 40-60 тэрбум төгрөг органикаар хөлбөмбөгт орж ирэхэд яаж өөрчдөгдөнө гэж бодож байна. Ийм цөөхөн хөлбөмбөгчдэд дэндүү хангалттай.

Энийг бичсэн хүн 21 настай даа үг дуугарсныхаа төлөө лиг, шигшээ багтаа тоглохоос бандуулж, дээд лигийн багийн дасгалжуулагчаар ганцхан тоглолтоор ажиллаад хөөгдөж золиос гэж юу байдгийг биеэрээ мэдэрсэн хүн шүү" хэмээсэн байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ