Хоёр хар мэнгэтэй шар бич өдөр

Хоёр хар мэнгэтэй шар бич өдөр

ӨВЛИЙН АДАГ САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 11 

ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ШАР БИЧ ӨДӨР

  • Үс засуулвал: Эрхтэн хурц болно.
  • Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:10-18:03.

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ