Хуурамч холбоос дээр дарж 27 сая төгрөг залилуулжээ

Хуурамч холбоос дээр дарж 27 сая төгрөг залилуулжээ

“Миний хаан банкны данснаас мөнгө татаж авсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, иргэн “Ц” нь цахим орчинд байршсан “Хаан банк хүн бүр хожих боломжтой” гэх хуурамч линк дээр дарж, өөрийн гар утсанд ирсэн кодыг бусдад дамжуулан нийт зургаан удаагийн гүйлгээгээр 27 500 000 төгрөгөө залилуулжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Цагдаагийн байгууллагад өнгөрсөн оны байдлаар 16 906 залилах гэмт хэрэг бүртгэгдсэний 12 233 буюу 83 хувь нь цахим орчинд үйлдэгджээ. Иймд иргэд та бүхэн цахим залиланд өртөхөөс сэргийлж баталгаагүй холбоос дээр дарахгүй байх, банкны нууц үг, картын дугаар, CVV кодоо бусдад өгөхгүй байхыг сэрэмжлүүлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ