65 кг-д шинэ аварга төрлөө

65 кг-д шинэ аварга төрлөө

МУГТ Ж.Даваажав агсны нэрэмжит чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ-ий 65 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Зэнээмэдэр түрүүллээ. Тэрбээр 2025 оны УАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан бол өнөө жил амжилтаа ахиулаад ийнхүү аваргалсан юм.

Харин Баянгол дүүрэг “Аваргууд” академийн тамирчин Д.Төрбаярын хувьд, энэ жинд хоёр жил дараалан финалдаж, хошой мөнгөн медальтан боллоо.

Хүрэл медалийг “Байдрагийн хүчтэн” дэвжээний Я.Үржинжав, “Тэх Мөнх” клубийн Б.Гантулга нар гардлаа.

Эрэгтэйчүүдийн 65 кг-ын дүн:

  1. Б.Зэнээмэдэр (Хилчин)
  2. Д.Төрбаяр (Баянгол дүүрэг “Аваргууд” академи)
  3. Я.Үржинжав (Байдрагийн хүчтэн)
  4. Б.Гантулга (Тэх Мөнх)

Эрэгтэйчүүдийн 61 кг-ын дүн:

  1. Г.Батнасан (Төгс)
  2. З.Занабазар (Хилчин)
  3. Д.Цэрэндондов (Алдар)
  4. П.Дашцэрэн (Дархан Хасу FOHOW)

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын дүн:

  1. Б.Мөнх-Эрдэнэ (Төгс)
  2. М.Даваабанди (Алдар)
  3. С.Жигүүр (Аварга)
  4. З.Батмэнд (Алдар)

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ