О.Ариунзаяа эмэгтэйчүүдийн 55 кг-ын аваргаар тодорлоо

О.Ариунзаяа эмэгтэйчүүдийн 55 кг-ын аваргаар тодорлоо

МУГТ Ж.Даваажав агсны нэрэмжит чөлөөт бөхийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жингийн аваргаар “Аварга” сургуулийн тамирчин О.Ариунзаяа тодорлоо. Тэрбээр Насанд хүрэгчдийн УАШТ-д дөрөв дэхээ зодоглож анхны түрүүгээ дархалсан нь энэ.

Тус жингийн мөнгөн медалийг "Хантайшир" дэвжээний бөх Т.Баяржаргал хүртсэн бол хүрэл медалийг “Хангай хайрхан уул” дэвжээний бөх Б.Чимгээ, Баянгол дүүрэг “Аваргууд академи”-ийн бөх Ц.Одончимэг нар гардан авлаа.

Эмэгтэйчүүдийн 55 кг-ын дүн:

  1. О.Ариунзаяа (Аварга)
  2. Т.Баяржаргал (Хантайшир)
  3. Б.Чимгээ (Хангай хайрхан уул)
  4. Ц.Одончимэг (Баянгол дүүрэг “Аваргууд” академи)

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын дүн:

  1. Б.Хулан (Аврагч)
  2. Ү.Мөнхчимэг (Төв Арж)
  3. М.Рэнцэнханд (Тэх Мөнх)
  4. Б.Үүрийнцолмон (Баянгол дүүрэг "Аваргууд" академи)

Эмэгтэйчүүдийн 68 кг-ын дүн:

  1. Э.Дэлгэрмаа (Хүч)
  2. Т.Энхжин (Алдар)
  3. Б.Ганцэцэг (Дархан Хасу FOHOW)

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын дүн:

  1. Б.Мөнхнар (Алдар)
  2. М.Мөнхгэрэл (Оргил клуб, Приус центр)
  3. О.Гансувд (Баянгол дүүрэг “Аваргууд” академи)
  4. М.Пүрэвтунгалаг (Байдрагийн хүчтэн)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ