Б.Намбардагва чөлөөт бөхийн улсын аваргаар тодорлоо

Б.Намбардагва чөлөөт бөхийн улсын аваргаар тодорлоо

“Москва-1980” олимпын мөнгөн медальт, МУГТ Жамцын Даваажав агсны нэрэмжит Сонгомол, чөлөөт бөхийн 2026 оны Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ-ий сүүлийн жин болох 125 кг-ийн жинд Баянгол дүүрэг "Аваргууд" академийн бөх, дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен" тэмцээний мөнгө, U20 насны ДАШТ-ий хүрэл, U23 насны Ази тивийн АШТ-ий алтан медальт Батбаярын Намбардагва түрүүллээ. Түүний хувьд, гурван хоногийн өмнө болсон Сонгомол бөхийн УАШТ-д мөн аваргалсан юм. Ийнхүү тэрбээр чөлөөт бөхийн УАШТ-ээс анхны алтан медалиа гардлаа.

Тус жингийн мөнгөн медалийг үндэсний бөхийн аймгийн арслан, чөлөөт бөхийн ОУХМ, “Хилчин” спорт хорооны бөх Ч.Алтангэрэл хүртсэнээр хоёр жил дараалан үзүүрлэлээ.

"Хилчин” спорт хорооны бөх М.Цэрэн, “Аварга” сургуулийн бөх Б.Одгэрэл нар хүрэл медалийн эздээр шалгарав.

Эрэгтэйчүүдийн 125 кг-ын дүн:

  1. Б.Намбардагва (Баянгол дүүрэг "Аваргууд" академи)
  2. Ч.Алтангэрэл (Хилчин)
  3. М.Цэрэн (Хилчин)
  4. Б.Одгэрэл (Аварга)

Эрэгтэйчүүдийн 97 кг-ын дүн:

  1. Г.Ганхуяг (Алдар)
  2. Т.Дэмчигдорж (Алдар)
  3. М.Баяржавхлан (NewGen Team)
  4. Д.Саранцогт (Сүлд)

Эрэгтэйчүүдийн 92 кг-ын дүн:

  1. Б.Бат-Эрдэнэ (Хилчин)
  2. Д.Батзул (Дархан Хасу FOHOW)
  3. Ц.Ганбат (Алдар)
  4. З.Анхбаяр (Сүлд)

Эмэгтэйчүүдийн 72 кг-ын дүн:

  1. З.Болортунгалаг (Хилчин)
  2. Э.Одгэрэл (Төв Арж)
  3. Д.Цогзолмаа (Алдар)

Эмэгтэйчүүдийн 65 кг-ын дүн:

  1. Н.Нархажид (Алдар)
  2. Э.Гантуяа (Хилчин)
  3. Л.Эрдэнэбулган (Баянгол дүүрэг “Аваргууд” академи)

Эмэгтэйчүүдийн 59 кг-ын дүн:

  1. Х.Болортуяа (Аврагч)
  2. Э.Саруул (Алдар)
  3. Э.Даваачимэг (Хилчин)
  4. Б.Энхтүвшин (Хангай хайрхан)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ