Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, говь, тал хээрийн нутгаар салхи, шуургатай байна.
2026 оны 03-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -6...-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +1...-4 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газар, Дарьгангын тал нутгаар +9...+14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Өчигдөр өдрөөс 5 градусаар хүйтэрч, +1...+3 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, явган шуурга шуурна. +1...+3 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. 0 градус орчим байна.
05 цагт Улаанбаатар: -5 градус хүйтэн, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.