"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээнийг өндөрлүүллээ

Электрон спортын "Counter Strike-2" төрлийн "ESL"-ийн энэ оны 2 дахь тэмцээн болох "ESL Pro League S23" тэмцээн гуравдугаар сарын 1-нээс 15-ны хооронд гурван үе шаттай болно. Энэ удаагийн 23-р улирлын онцлог нь 3 шатны эхний 2 шат нь онлайнаар гуравдугаар сарын 3-10 хооронд болж дуусч шилдэг найман баг үлдээд байгаа билээ. Тэгвэл үлдсэн багууд өнөөдрөөс Швед улсын Стокхольм хотноо тайзны тоглолтод оролцлоо.

Манай улсын "The MongolZ" баг Украйны "Natus Vincere" багтай тоглож 2-1  (Ancient 11-13; Mirage 4-13; Dust2 0-0) харьцаагаар хожигдрж тэмцээнээ өндөрлүүллээ. Улмаар манай залуус 5-8 байрт эрэмбэлэгдэж 15 мянган ам.долларыг хүртлээ. Дараагийн тэмцээн гуравдугаар сарын 18-29-ны хооронд болох "BLAST Open Spring 2026"-д оролцоно. Манай залуус А хэсэгт багтаж эхний өрсөлдөгч нь Европын холбооны "MOUZ" багтай гуравдугаар сарын 20-ны 00:00 цагт тоглоно.

"ESL Pro League S23" тэмцээнд "The MongolZ" баг хоёрдугаар шатнаас уригдсан бөгөөд эхний тоглолтоо Бразилын "paiN Gaming" багтай тоглож 2-0 (Nuke 19-17; Mirage 13-9; Inferno 0-0) харьцаагаар хожсон бол хоёр дахь тоглолтоо "Aurora Gaming" багтай тоглож 2-0 (Dust2 13-9; Mirage 13-11; Inferno 0-0) харьцаагаар хожсон. Улмаар  гурав дахь тоглолтоо Европын холбооны "MOUZ" багтай тоглож 0-2 (Ancient 1-13; Overpass 11-13; Mirage 0-0) харьцаагаар хожигдсон бол Францын "3DMAX" багтай тоглож 2-1 (Dust2 13-11; Ancient 4-13; Inferno 13-11) харьцаагаар хожиж гурав дахь хожлоо авсан билээ.

Харин "Senzu" М.Азбаяр тоглож байгаа Европын холбооны "PassionUA" багт нэг хожил, гурван хожигдолтойгоор тус тэмцээний нэгдүгээр шатнаас хасагдсан юм.

"The MongolZ" багийн бүрэлдэнүүнд ахлагч Blitz  /Б.Гарьдмагнай/,  Techno4k  /М.Содбаяр/, 910  /Б.Өсөхбаяр/, Mzinho  /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг нар оролцож байгаа бол дасгалжуулагч Maaraa /Б.Эрдэнэдалай/ оролцох боломжгүй байгаа юм байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ