"The Mongolz" баг "MOUZ"-ыг хожлоо

Электрон спортын "Counter Strike-2" төрлийн "BLAST Open Spring 2026" тэмцээн өнөөдөр буюу гуравдугаар сарын 18-29-ны хооронд болно. Тус тэмцээнд Монгол Улсаас "The Mongolz" баг оролцох бөгөөд өнгөрсөн шөнө Европын холбооны "MOUZ" багтай тоглож 2-0 (Nuke 13-11; Inferno 13-3; Mirage 0-0) харьцаагаар ялалт байгууллаа. Манай залуус таван тоглолт дараалж ялагдсан байсан бөгөөд энэ удаа ялалт байгуулсан байна.

Улмаар тэд маргааш шөнө 02:30 цагт Европын холбооны "Team Vitality" багтай тоглоно. Хоёр баг нийт 14 удаа таарч тоглоход хоёр л удаа манай залуус хожиж байжээ. Сүүлд хоёр баг саяхан бол "PGL Cluj-Napoca 2026" тэмцээний хагас шигшээд таарч тоглож 0-2 (Mirage 13-16; Dust2 3-13; Inferno 0-0) харьцаагаар хожигдож байжээ.

"The MongolZ" багийн бүрэлдэнүүнд ахлагч Blitz /Б.Гарьдмагнай/, Techno4k /М.Содбаяр/, 910 /Б.Өсөхбаяр/, Mzinho /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг нар оролцож байгаа бол дасгалжуулагч Maaraa /Б.Эрдэнэдалай/ оролцох боломжгүй байгаа юм байна.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ