Сар руу нисэх "Артемис II" сансрын хөлөг амжилттай хөөрлөө

Сар руу нисэх

Артемис II сансрын хөлгийн дөрвөн нисэгч сарыг тойрох өндөр эрсдэлтэй нислэгт гарлаа. 10 хоногийн турш сансарт байх нислэгийг командлагч Рейд Вайсман, нисгэгч Виктор Гловер, Кристина Коч, Канадын Жереми Хансен нар хамт оролцож байна. Энэ нь анхны эмэгтэй, өнгөт арьст хүн болон АНУ-аас бусад улсын иргэн багтсан нислэгийн баг болж байгаа юм.

Тэд сар дээр буухгүй, мөн Apollo 8 шиг сарны тойрог замд орж тойрохгүй. Харин сарны дэргэдүүр өнгөрөөд цааш 6400 км орчим зайд хүрч, эргэн буцаж Номхон далайд бууна. Ингэснээр хүн төрөлхтний түүхэнд хамгийн хол ниссэн хүмүүс болох юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ