Люк Кеннард багаа оноогоор тэргүүлж, хожилд хөтөллөө

Люк Кеннард багаа оноогоор тэргүүлж, хожилд хөтөллөө

NBA-ын шигшээ буюу хасагдах шатны эхний цувралын эхний тоглолтууд болж өндөрлөлөө. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Хьюстон Рокетс багтай тоглож 98-117 харьцаагаар Лейкэрс хожиж цувралыг 0-1 харьцаагаар тэргүүлж эхэллээ.

Тус тоглолтод Люк Кеннард 27 оноогоор багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 19 оноо, 8 самбар, 13 дамжуулалт, ДиАндрэй Эйтон 19 оноо, 11 самбараас бөмбөг авсан байна. Эсрэг багаас Алперэн Сэнгүн 19 оноо, 8 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Амин Томпсон 17 оноо, 7 самбар, 7 дамжуулалт, Рийд Шимпард 17 оноо, 8 дамжуулалтыг гүйцэтгэсэн байна.

Тус цувралын дараагийн тоглолт Лейкэрсийн талбайд ирэх лхагва гарагт буюу дөрөвдүгээр сарын 22-ны өглөө 10:30 цагт болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ