Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь гарсан. Засварын ажлыг тавдугаар сарын 15-нд эхлүүлж, наймдугаар сарын 25-нд дуусах хуваарьтай байгааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээлсэн.
Даваа гарагаас буюу тавдугаар сарын 15-наас эхлэн 10 хоногийн хугацаанд халуун ус хязгаарлаж, засвар хийх хуваарийг танилцуулж байна.
ЗУНЫ ИХ ЗАСВАРЫН ТӨЛӨВЛӨГӨӨТ ЗОГСОЛТ №1
Хугацаа: 2026.05.18-05.28
Халуун ус хязгаарлах бүс, хороолол:
https://www.google.com/maps/d/u/0/edit...
10бвгд магистраль, БӨҮР, Говь-2 ХК орчим,
10ж магистраль, Вива сити, Шинэ яармаг хорооллууд, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн шинэ төв Хангарьд орчмын хэрэглэгчид,
10е магистраль, Ирээдүй хороолол. БҮК орчмын хэрэглэгчид
1а магистраль, Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын орон сууцны хороолол,
3де магистраль, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Арьс ширний үйлдвэрийн район, 19-р хороолол орчмын хэрэглэгчид.
Хийгдэх ажил:
10е магистралийг V/20-нд ажиллагаанд залгана!
ИЗ-706-ИЗ-706-17 хооронд 2Ф400мм голчтой 295.5 хос метр шугамыг шинэчлэн солино.
3д магистраль авто зам доогуур нэвтрэх сувагчлал хийж, 2Ф400мм голчтой буцах шугамыг 1Ф700мм голчтой болгон өргөтгөх ажил.
ИЗ-1087 цэгт таслах 1Ф800мм, ИЗ-10105 /У-15/ цэгт таслах 1Ф800мм, ДХ-746 цэгт салааны 1Ф300мм, ДХ-10165 цэгт салааны 2Ф300мм, ДХ-746 цэгт салааны Ф250мм таслах хаалтуулын тус тус шинэчлэн солино.
ДХ-746 цэгт 2Ф800мм голчтой компенсатор шинэчлэн солино. Урсгал засварын ажил хийгдэнэ.
