Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 28

ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

  • Үс засуулвал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:14-20:23.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ