Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

Хангайн бүсэд Монголчуудын өөрсдийн хүчээр барьж байгуулсан энэхүү төмөр зам нь үндэсний инженер, техникийн чадавх, дотоодын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг харуулсан томоохон бүтээн байгуулалт боллоо.

Төслийн барилга угсралтын ажилд үндэсний 161 аж ахуйн нэгж, 4000 гаруй инженер, техникийн болон бусад ажилтан, тэдгээрийн дотор орон нутгийн 1000 гаруй иргэн оролцож, 1500 гаруй машин механизм, тоног төхөөрөмжийг дайчлан, хоногийн 24 цагийн тасралтгүй зохион байгуулалтаар ажиллажээ. Энэхүү бүтээн байгуулалт нь төмөр замын сүлжээг өргөжүүлэхийн зэрэгцээ үндэсний компаниудын инженерийн чадавх, мэргэжлийн ур чадвар, томоохон төслийг хамтран хэрэгжүүлэх туршлагыг бэхжүүлснээрээ онцлогтой.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн өмнө нь хэрэгжүүлсэн Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтаас хуримтлуулсан туршлага, үндэсний инженер, техникийн чадавхыг энэхүү төсөлд үргэлжлүүлэн ашиглаж, хөгжүүлсэн нь Монгол Улс төмөр замын томоохон бүтээн байгуулалтыг дотоодын нөөц, бололцоонд тулгуурлан хэрэгжүүлэх чадавхаа улам бэхжүүлж буйн илэрхийлэл юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ