Испанийн шигшээ хоёр дахь удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-ий аварга болов

Испанийн шигшээ хоёр дахь удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-ий аварга болов

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2026 оны аваргаар Испанийн шигшээ баг тодорлоо. 

Энэ жил анх удаа 48 улсын баг оролцож, 104 тоглолт гарахаар болсон бөгөөд аваргын төлөөх шатанд Испани болон Аргентины шигшээ багууд өрсөлдсөн юм. 

Тоглолтын турш Испанийн шигшээ баг бөмбөг эзэмшилтээр илүүрхэж, хэд хэдэн довтолгоог хийж Аргентиныг сандаргасан ч үндсэн цагт гоол ороогүй тул тоглолт нэмэлт цаг руу шилжсэн юм. 

Улмаар нэмэлт цагийн 106 дэх минутад Испанийн шигшээ багийн тамирчин Ферран Торрес Нико Уильямсын дамжуулалтаар гоол оруулсан нь тэдэнд ялалт авчирлаа. 

Ийнхүү Испанийн шигшээ 16 жилийн дараа хоёр дахь удаагаа дэлхийн аварга болж буй нь энэ юм.

Харин Мессигийн Аргентиний шигшээ багтай хийсэн сүүлийн тоглолт болсон бөгөөд тэд мөнгөн медалийг зүүж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ