“Арсенал” хожигдож, гурван оноо алдлаа

“Арсенал” хожигдож, гурван оноо алдлаа

Английн премьер лигийн 16 дугаар тойргийн эхний хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Тэргүүлэгч “Челси”-гийн араас гурван оноо алдаж нэхэж явсан “Арсенал” клуб энэ тойрогт “Эвертон”-ы талбайд зочилж, 2:1-ээр хожигдлоо. Ингэснээр 34 оноотой хэвээр үлдэж, араасаа нэхэж буй “Ливерпүүл”-д баригдах эрсдэлтэй боллоо. Дээрээс нь “Челси”-гээс 6 оноо алдах нөхцөл байдалтай болчихлоо.

Тэгвэл хүчтэй өрсөлдөгчөө хожсон “Эвертон” клубын хувьд 23 оноотой болж, 7 дугаар байр руу орж ирлээ. Тоглолтын 20 дахь минутад Санчес гоолдож, тооны харьцааг нээсэн. Ингэснээр тэрбээр 12 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг Костагийн хамтаар тэргүүлж байна. Тэгвэл 44 дэх минутад Коулмэн тэнцүүлсэн бол 86 дахь минутад Эшли Уильямс хожлын гоол оруулжээ.

Энэ тойргийн эхэнд мөн “Борнмут” талбайдаа “Лестер”-ийг хүлээж авч, 1:0-ээр хожлоо. Өмнө тойрогт “Сити”-г түйвээсэн “Лестер” ийн “Борнмут-ын талбайд бүдэрлээ. Тоглолтын цорын ганц гоолыг 34 дэх минутад Пью оруулжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.