• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Си Зиньпиний нутгаар...

Хөгжил цэцэглэлтээрээ  Шанхайн дараа бичигдэхүйц  далайн эргийн хотыг яагаад ч юм Ховд аймагтайгаа зүйрлэмээр санагдсан. Тодруулбал, Хан Жио  нь  БНХАУ-ын дарга Си Зиньпиний  нэгэн цагт  ажиллаж амьдарч байсан  хот.  Ховд аймаг бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн төрж өссөн  нутаг.   БНХАУ-ын Төрийн зөвлөлийн урилгаар урд хөршид  айлчлахдаа  замын турш  хоёр улсын төрийн тэргүүний нутаг усаа гэх сэтгэлийг харьцуулж, зарим талаар БНХАУ-ын даргад атаархаж явснаа нуух юун. Тэр ч үүднээс аян замынхаа тэмдэглэлээ Си Зиньпиний нутгаар хэмээн нэрлэсэн хэрэг.

Жуулчдын хөлд дарагдсан Бээжин

БНХАУ-ын Төрийн зөвлөл, Монгол Улсын ГХЯ  хамтран зохион байгуулж буй  Монголын сэтгүүлчдэд зориулсан ээлжит аялал   “БНХАУ-ын инновацийн хөгжилд анхаарлаа хандуулъя”   сэдвийн дор болж өнгөрлөө.  Бэл бэнчинтэй хөршийнхөө  буянаар  урьд өмнөх шигээ  Замын-Үүд, Эрээнийг дамжилгүйгээр шууд л  Бээжин хотод морилох нь тэр.  Агаарын хөлгөөр хоёр мянган км замыг хоёрхон цаг туулсан хэрэг.  Сүүлийн гурван жил  дарааллан алба, амины алив ажлаар Бээжинд  морилж буй хэдий ч очих тоолонд төөрч будилчих гээд байх болсон нь энэ удаад ялгаагүй.

Хөгжил гээч маниус шиг суурин дээрээ ялхайхыг хэлдэггүй бололтой. Хотод миллард, 300 сая хүн амьдардаг аж. Монгол Улсын хүн ам хэзээ энэ тоонд хүрэхийг хэлж мэдэх юм алга. Ийм олон хүнийг хооллож ундалж,  хувцаслахын зэрэгцээ  орон байр бэлдэх цаашлаад нэгийг нөгөөгөөс нь ялгахын тулд тийм тооны овог бодож олно гэдэг гайхалтай шүү.  Бас нэг нэмж хэлэх зүйл бол  ийм их хүн амтай юм чинь Бээжин хот хүнээ багтааж чадахгүй тэвдэж байдаг болов уу  гэтэл үгүй юм аа.   Суурин суудаг 15 сая хүн дээр нь  мань мэтийн явуулын улс,  дээр нь хэдэн зуун мянгаар дамжин өнгөрөх жуулчид  бээжингийнхэнд  түвэг удаж байгаа янз  алга. Зочид буудал, дэлгүүр хоршоо нь сэлүүхэн талдаа.  

Бээжин хот 2008  оны олимпоос хойш хоногийн 24 цагтай уралдан хөгжиж  байгаа нь нүднээ илт.   Энд тэндгүй өргөгч цамхагууд. Өлийгөөд харах гэхээр нүдний хараа дутахаар өндөр өндөр  барилгууд хаа сайгүй сүндэрлэсэн харагдана. Хятад улс өөрийгөө  XXI зуунд дэлхийд тэргүүлэх гүрэн болгоно гэж зарласнаас хойш удаагүй байгаа. Тэр дагуу  өөрчлөлт шинэчлэлт гэдгийг бүрэн утгаар хийж байгаа нь  хэн хүнд анзаарагдам. Түүнийгээ дагаад  иргэдийнх нь  хандах хандлага соёлжиж, гудамж талбайд  нус цэрээ  хаяхаа больжээ.  Жуулчдад зориулан  “Худалдааны гудамж”  байгуулан түүний эргэн тойронд тээврийн хэрэгсэл явуулдаггүй нь  манай жилдээ нэг удаа зохион байгуулдаг машингүй өдөртэй адилтгаж болохоор.   

Түм түжигнэсэн эл гудамжид жуулчид тасралтгүй хөвөрнө. Хаашаа л харна шар толгойтнууд. Бас дотоодын жуулчид ч зөндөө. Тэд харваас андашгүй гартаа “ZARA” тэргүүтэй брэндүүдийн  цаасан тор барьсан харагддаг. Харин гадныхан дэлхийн сүлжээ бүхий   кофе, түргэн хоолны газруудыг л   эргүүлээстэй. Дэлхийд зартай энэ талбай хэдийнэ  жуулчдын хөлд дарагджээ.   Жуулчид автобус автобусаар л ирж байгаа харагдсан. Зуны дэлгэр цаг болоод ч тэрүү  Африкийн жуулчид бусдаас содон. Тэд  Бээжингийн дэлгүүрээс авсан  хос шинэ хувцсаараа  гангаравч  зоогийн газрууд  оройн 22:00 цагтай уралдан хаалгаа барьдаг болохоор хаа очихоо мэдэхгүй дэмий л буудлаа тойрон салхилахаас цаашгүй.

Си Зиньпин даргын урилгаар тус улсад хийж буй сэтгүүлчдийн багийн айлчлал  Бээжин хотын төв талбай   Тянь- Ань –Минь талбайгаас эхэлсэн.  Хөтөчийн тайлбарласнаар энэхүү талбайд өглөө оройд  хэн хүний сонирхлыг татахуйц ёслол болдог аж. Өглөө нар мандмагц агуу Хятадын улаан таван хошуу бүхий  тугийг хүндэт харуул залан авчирч мандуулснаар тус улсын төрийн дуулал эгшиглэдэг байна. Үдэш нар жаргахтай зэрэгцэн үйл явдал давтагдан тугаа авч суурийг нь хүндэт харуулууд  манасаар хоцорно. 

Тоохгүй байхын аргагүй  эл  үйл явдал бол  улс орноо тэр хэрээр сүрлэг, хийморьлог харагдуулдаг юм билээ. Дашрамд  өгүүлэхэд, ёслолын ажиллагааг Хятадын нөлөө бүхий компаниуд санхүүжүүлдэг бөгөөд 2028  он хүртэл дараалал дууссан гэж байсан.   Нэр төрийн  хэрэг л дээ.   Эртний Хятадад  эзэн хаанаа өргөөнд нь залахын тулд 900 м урт замаар харуул хамгаалалт бүхий  орд харшийг  нэвтэрдэг байж. Энэ  нь цаад утгаараа сүр хүчээ ард түмэндээ харуулах зорилготой  байсан биз ээ. 

Нөгөөтэйгүүр, Хятад улс үеийн үед хүчирхэг удирдагчтай байсан  бөгөөд тэднээрээ хойч үе нь ч  бахархсаар ирсэн нь  Тянь-Ань-Минь тайбайн хойд талд орших музейн хананд залсан  Мао даргын хөргөөс анзаарч болно.  Дэн Сяо пин, Зян Зэ минь  Мао нараа шашнаасаа ч илүү шүтдэг  байж мэднэ. Тэр олон сая живаа хүнийг үнэн худал нь мэдэгдэхгүй  мухар сүсгээр хуурч байснаас бодит  хүн шүтэх нь илүү  байж болох юм гэж санагдсан шүү.

“Торгоны замаас Нэг бүс- Нэг зам”

БНХАУ-ын дарга Си Зиньпиний  урилгаар тус улсад зочилсон  Монголын 47 сэтгүүлч Хятадын инновацийн салбарын хөгжилтэй танилцаж, мэдээллийн технологи, и-бизнесийн салбарт дэлхийд тэргүүлэгч группуудын жагсаалтад багтсан Алибаба, Wechat зэрэг олон газраар зочилж, сурвалжиллаа.

Инноваци гэх гадаад  үг монголчуудын хувьд шинэ содон зүйл ердөө ч биш.  Бидний тухайд  өдөр тутмын амьдралаас хол  учраас төдийлөн тоохгүй, ойлгохыг хүсэхгүй байж  болох  юм. Хятад улсын тухайд хэдийнэ биелэлээ олсон төдийгүй эдийн засагт  нь  өгөөжөө өгөөд  эхэлчихжээ.  Нэн хурдацтайгаар  хөгжиж буй инновацийн салбар  “Нэг бүс-Нэг зам” бодлогын салаа мөчир нь  аж.

Эл үгийг  БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн яамны  газрын дарга Вү Жиан мин  онцолсон. Түүний хийсэн мэдээллээс Монголд хэрэгтэй гэж үзсэн зүйлээ онцлоход, Монгол, Хятад хоёр улс шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллаж, нэн шинэ технологи бүхий хамтарсан лаборатори, парк байгуулах, судалгаа, шинжилгээний үр дүнгээ солилцох талаар хэдийнэ ярилцаад эхэлжээ. Ингэхдээ Монголын шинжлэх ухаан, судалгааны байгууллагууд, их, дээд сургуулиудтай хамтран ажиллах юм байна. 

Харин  урд  хөршийн шинжлэх ухаан, судалгааны байгууллагуудын ололт, нээлтийг Монголын аж ахуйн нэгжүүдэд нэвтрүүлэх талаар сэтгүүлчид Вү даргаас асууж, сонирхоход  тэрбээр “Хоёр улс хамтарсан лаборатори байгуулж, мэргэжилтнүүдээ солилцоно” гэсэн товчхон хариултыг өгнө лээ.   Бээжин –Улаанбаатар хоёр агаарын бохирдлоороо адил гэж бичигддэгийн хувьд  “Агаарын бохирдлыг бууруулах талаар ямар арга хэмжээ авч байна вэ” хэмээх асуултад   “Бид эх үүсвэртэй нь тэмцэж байгаа” гэсэн юм. Эх үүсвэр гэдэг нь хүн амын хэт төвлөрөл, үйлдвэрүүд, автомашин гээд тоочвол юу эс байх вэ. 

Тиймээс Бээжингийн зүгээс    “Соёлтой Бээжин”, “Шинжлэх ухаанч Бээжин”, “Ногоон байгууламжтай Бээжин” болох зорилтыг дэвшүүлжээ. Бээжин хотыг инновацийн салбарын хөгжлөөрөө дэлхийн шилдгийн шилдэг болгох зорилготой байгаагаа  Шинжлэх ухаан, технологийн хорооны газрын дарга Гө Рүй бидэнд дуулгасан.   Умардынхан  эл  “мөрөөдөл”-өө биелүүлэхийн тулд 100 мянган мэргэжилтэн бэлтгэж, инновацийн чиглэлээр 13 төсөл хэрэгжүүлж байгаа  аж.  Харин агаарын бохирдлоос ангижрахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, Бээжин хотод л гэхэд нэг сая гаруй эко тээврийн хэрэгслийг  замын хөдөлгөөнд оролцуулдаг болгосон байна. 

Бээжин хотын удирдлагууд, иргэд, ер бүгдээрээ “Хотын өвчин”-ийг “оношилж”, бүрэн эдгээх арга замаа хэрэгжүүлээд эхэлжээ.  БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамныхны мэдээлснээр,  Хятадад нийт 156 шинэ парк нээснээс 17 нь инновацийн чиглэлийнх гэнэ. Дашрамд өгүүлэхэд,  Хятад улс өнгөрсөн онд шинжлэх ухаан, инновацийн салбарт 103 тэрбум ам.доллар зарцуулжээ.  Ийм хэмжээний хөрөнгийг  улсын төсвөөс гаргасан гэвэл эндүүрэл болно.

Төр нь бодлогоор дэмжиж, хувийн компаниуд нь шаардлагатай санхүүжилтийг гаргадаг нь Хятадын инновацийн салбарын хөгжлийн нэг онцлог юм. Тус улс  6000 хүнээ гадаадад энэ чиглэлээр суралцуулж байгаа  бол  хоёр сая 650 мянган эрдэмтэн  зөвхөн  инновацийн салбарыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа аж. БНХАУ 2017 оны  эхний зургаан сарын  байдлаар  шинжлэх ухааны 600 паркийг  шинэчилж дууссан байна.   Түүнчлэн  2025 он гэхэд эдийн засгийн салбар дахь шинжлэх ухаан, инновацийн салбарын үр нөлөөг бүрэн тодорхойлохоор төлөвлөж,  үүний тулд  “Гурван хот-Нэг бүс” бодлогыг  хэрэгжүүлэхээр болсон  гэв. 

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Марез “Барселона” руу явах...
“Челси” Фабрегасыг Хамесаар...

Си Зиньпиний нутгаар...

Чулуунцэцэг 2017-06-12

ФОТО:

Сэдвүүд : #Гадаад харилцаа   #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
15 минутын өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

27 минутын өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

51 минутын өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

59 минутын өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал диспетчерийн үндэсний төв болон дулааны III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 цагийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 цагийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 цагийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах